Хайлт

Wednesday, June 18, 2014

Гүүгл сургалтын онлайн багцын хэрэглээ дээд боловсролд (Google Apps for Education)

          Гүүгл сургалтын онлайн багцын хэрэглээг         нэвтрүүлсэн сургуулиудын туршлагаас
(Google Apps for Education)

                                                      
                 Мичиганы Их сургууль 

    “Гүүгл Корпарацийн боловсролын онлайн багцыг Мичиганы Их сургуулийнхан сургуульдаа нэвтрүүлснээр сургалтын хүртээмжийг дээшлүүлж багш оюутнуудын суралцах, сургахуй, судалгааны боломжыг сайжруулаад зогсохгүй кампусын хүрээнд хамтран ажиллах идэвхи оролцоог хөгжүүлсэн алхам болно” 
                                              Гүүгл Корпорацын Бүтээгдэхүүн                               Удирдлагын дэд ерөнхийлөгч Дэйв Жирауд 
  Мичиганы Их сургууль кампусынаа хүрээнд технологийн хэрэглээг сайжруулах зорилготой “NextGen Michigan” нэртэй мэдээллийн технологийн шинэ стратеги нэвтрүүлсэн байна. Сургуулийн захиргаанаас Гүүгл Боловсролын онлайн багцыг багш, оюутан нэг бүрчлэн хамрагдаж чадах хэрэглэгдэхүүнээр сонгосон шалтгаан нь хаанаас ч хамтран ажиллах боломжтой файл хуваалцах хэрэгсэл болон гүүгл форм байв. Тус сургууль одоогийн байдлаар 90 мянган Гүүгл Аппс хэрэглэгчтэй. Мичиганы их сургуулийн төгсөгч Дэйв Жирауд Гүүгл Корпорацийн Бүтээгдэхүүн Удирдлагын дэд Ерөнхийлөгчөөр ажилладаг бөгөөд сургуульдаа анх санал болгожээ. Мичиганы их сургууль Гүүгл Боловсролын багцад шилжихээс өмнө нь 40хөн имэйл хаягтай сайсан бөгөөд одоо хичээлийн хөтөлбөртөө гүүгл календарыг өргөнөөр ашиглаж байна.  

                                                                     
                                                                         Эйбилины Их сургууль



"Анх Гүүгл Боловсролын багцын тухай сонсоод итгэхэд бэрх, дэндүү гайхалтай санагдаж байлаа. Харин одоо сонголтондоо сэтгэл хангалуун байна"

                                                              Эйбилины Их сургуулийн
                                                  Техникийн албаны дарга Робертс

   Эйбилины их сургууль нь 1906 онд байгуулагдсан АНУ-ын эртний сургуулиудын нэг юм. Тус их сургуульд АНУын бүх муж төдийгүй гадаадын 60 орны оюутнууд 50 гаруй мэргэжлээр суралцдаг.
Сургуулийн ашиглаж байгаа имэйл үйлчилгээний өртөг өндөр төдийгүй багтаамж нь хэдийнэ дүүрч шинэчлэх шаардлагатай болсон тэр үед сургуулийн техникийн албаны дарга Робертс хэд хэдэн имэйл сервэр туршиж үзсэний эцэст Гүүгл Боловсролын онлайн багцыг сонгосон байна. Тэрээр “Туршилтын хугацаанд манай багийнханд маш их таалагдсан. Ашиглахад хялбар төдийгүй кампус даяар хэрэглэхэд тохиромжтой санагдсан. Анх Гүүгл Боловсролын багцын тухай сонсоод итгэхэд бэрх, дэндүү гайхалтай санагдаж байлаа. Харин одоо сонголтондоо сэтгэл хангалуун байна” хэмээн ярьсан байна. Эйбилины их сургуулийн хэмжээнд 40 мянган Гүүгл Аппс хэрэглэгчтэй бөгөөд Google Drive-г сургалтандаа голчлон ашигладаг. Судалгаагаар багш нарын сэтгэл ханамж өндөр гарсан бөгөөд оюутан багш хоёрын хамтын ажиллагааг нэмэгдүүлж цаг хэмнээд зогсохгүй даалгавар, дипломын ажлын үер их хэмжээний цаасанд дарагддаг байдлыг багасгасан ажээ. 



No comments:

Post a Comment