|
Нээлттэй Боловсрол” гэж юу вэ?
Нээлттэй Боловсролын тухай ойлголт нь 1990-ээд онд Массачутесийн Технологийн Их сургуулийн нээлттэй сургалтад бүх нийтийг хамруулах санаачлагаас үүсчээ. Улмаар боловсролын нээлттэй нөөцийн хэрэглээг дэмжих сургуулиудын тоо эрс нэмэгдснээр, 2007 онд Кэйптауны нээлттэй боловсролын тунхаг батлагдсан билээ. Тунхгаар Нээлттэй Боловсролыг бүх нийтийн хэрэглээ болгон дэлгэрүүлж, улмаар багш нарын ур чадварыг дээшлүүлэхийн тулд технологийн хөгжлийг ашиглахыг уриалжээ. 2012 онд ЮНЕСКО-гоос “Боловсролын нээлттэй нөөц” дэлхийн чуулганыг зохион байгуулж, тунхаг гаргасан бөгөөд уг тунхагт “Боловсролын нээлттэй нөөцийг төрийн санхүүжилтээр дэмжихийг дэлхийн улс орнуудад уриалж, ард түмний татварын мөнгөөр санхүүжиж бүтээгдсэн аливаа оюуны өмч нь тухай улсынхаа оюуны нээлттэй хамтын өмч байх үзэл санааг зөвлөмж болгосон юм. Дэлхийн улс орнуудад өрнөж буй нээлттэй мэдлэг, боловсролын санаачлагын том давлагаа ашиглаж, бид суралцаж, бүтээдэг үндэстэн байхын тулд бүх нийтийн, насан туршийн боловсролын үндэсний тогтолцоог бий болгож, эрчтэй хөгжүүлэх чухал үед байна.
Гүүгл Боловсролын багцТехнологийн дэвшилд суурилсан энэхүү давалгааг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг НЭГ Монгол төслөөс санаачилж, гадаад, дотоодын их дээд, ерөнхий боловсролын сургуулиуд, мэргэжлийн болон албан бус сургалтын хичээлүүдээс сонгож, олон нийтэд нээлттэйгээр тавихаар ажиллаж байна. Эхний шатанд ерөнхий боловсролын сургуулиуд, албан бус сургалтын хичээлүүдээс сонгож, 150 гаруй видео хичээлийг үнэ төлбөргүйгээр, нээлттэй лицензтэйгээр интернэтэд байршуулаад байна. Бид суралцаж, бүтээдэг үндэстэн байхын тулд бүх нийтийн, насан туршийн боловсролын үндэсний тогтолцоог бий болгож, эрчтэй хөгжүүлэх чухал үед байна. Нээлттэй мэдлэг, боловсрол нь оролцогч бүх талуудын нээлттэй хамтын ажиллагааны үр дүн учир та бүхэн www.one.mn сайтад нэгдэж, видео хичээлүүдээ байршуулаарай.Дэлгэрэнгүй Хан Академи Хүний анхаарал төвлөрөх хамгийн дээд хугацаа хэдэн минут байдгийг та мэдэх үү? Эрдэмтэд маш олон туршилт хийсний дүнд хүний анхаарал дээд тал нь 15 минут л тогтвортой төвлөрч чаддагийг баталжээ. Сурагчид хичээлийнхээ зөвхөн эхний хэсгийг л сайн ойлгоод байдаг нь үүнтэй холбоотой ажээ. Тиймээс “Хан Академи”-ийн үүсгэн байгуулагч Салман Хан ямар ч хичээлийг 15 минутад багтаан ойлгуулж болох хялбар аргыг олж түгээх санааг гаргасан байна. Мэдээж, 90 минутын хичээлийг 15-хан минутад багцлан ойлгуулна гэдэг бол амар ажил биш. Гэвч, энэ нь орчин үед хамгийн оновчтой арга болоод буй юм. “Хан Академи” энэ зарчимд үндэслэн хэдхэн минутад багтаан хамгийн цэгцтэй, зөв мэдээллийг өгч болох арга замыг нээн, цахим сайтдаа 4 мянга гаруй хичээл, 100 мянга гаруй дасгал ажлыг тавьжээ. Улмаар 24 орны хэл дээр үзэж болохоор хялбарчилсан тул нээлттэй боловсролыг эрэлхийлж буй хэн бүхний амин хэрэгцээ болж чадсан байна. Сүүлийн үеийн шинэчлэгдсэн судалгаагаар жилд 10 сая хүн тус сайтын хичээлүүдийг байнга үздэг, сард таван сая хүн 25 сая хичээл судалж байна гэсэн дүн гарчээ. Энэхүү цахим хичээлийг манай улс ч өөрийн орны хэл рүү орчуулах ажлыг хэдийнээ эхлүүлээд байгаа билээ. Дэлгэрэнгүй Дэлхийн шилдэг 100 сургуулийн 75 нь Гүүгл Боловсролын багцыг хэрэглэдэг. Гүүгл Боловсролын багцыг 2006 онд нэвтрүүлсэн. 5 хүрэхгүй жилийн хугацаанд 15 сая хэрэглэгчтэй болж чадсан хүчирхэг хэрэгсэл юм. 2013 оны 8 сард гаргасан судалгаагаар 25 сая хүн Гүүгл Боловролын багцийг ашиглаж байгаа бөгөөд жилд 5 сая хүн шинээр бүртгүүлж байна. АНУ-ын Орегон мужын Ерөнхий боловсролын бүх сургууль өмнө нь ашиглаж байсан системийг бүр мөсөн халж, Гүүгл Боловсролын багцийг хэрэглэх болсон. Тус муж ашиглаж эхэлсэн цагаас хойш 1 жилд 1,5 сая ам.доллар хэмнэж байгаагаа мэдээлжээ. Түүний араас Вискогсн, Коларадо, Иова мужууд болон Нью Иорк хотын дунд сургуулиуд хэрэглэж эхлээд байна. Малайз улс нь Гүүгл сургалтын багцыг бүх Ерөнхий боловсролын сургуулиуддаа бүрэн нэвтрүүлсэн хамгийн анхны улс юм. Дэлгэрэнгүй
Гүүгл Боловсролын багцын хэрэглээний тархалт
Wikispaces “Wikispaces” бол манайд шинэ хэрэглээ юм. Өндөр хөгжилтэй орны багш, сурагчдын хувьд нэг төрлийн “цахим анги” болсон “Wikispaces”-ийн тухай энгийн ойлголтыг энд өгүүлье. 2005 оноос эхэлсэн уг флатформ нь багшийн хичээлээ заах арга барил, сурагчдын мэдлэг олж авах боломжийг илүү сайжруулж, цоо шинэ сургалтын орчин үүсгэж чадсан чухал хэрэгсэл юм. “Нээлттэй боловсрол”-ын хэрэглээнд өргөнөөр ашигладаг Гүүгл корпорацийн Боловсролын цахим хэрэглэгдэхүүнүүдтэй маш сайн зохицон ажилладаг нь ч энэ системийн нэг давуу тал. “Wikispaces” нь багш, суралцагсдад зориулсан үндсэн хоёр хэсэгтэйгээс гадна бизнесийн зорилгоор ашиглах хүмүүст зориулсан тусгай багцтай. Манай улсад “Wikispaces”-ыг багш нар ажлынхаа хүрээнд өргөн ашиглаж байна.Тухайлбал, БШУЯ-ны санаачилгаар МУБИС-тай хамтран долдугаар ангийн “Дэлхийн түүх” номд зориулан багш нарын вики үүсгэн ажиллаж байгаа юм. Дэлхий даяар дунд сургуулийн сургалтад зориулсан 100 мянга гаруй вики, их дээд сургуульд зориулсан 200 мянган вики байдаг гэсэн тоо бий. Өнөөгийн байдлаар 2.3 сая хүн Wikispaces ашиглан сурч мэдсэн зүйлсээ бусадтайгаа хуваалцаж, бүтээл туурвилаа нийтэд түгээж байна. Дэлгэрэнгүй
Creative Commons буюу
Бүтээлч Оюуны хамтын өмч
Шинэ ном бүтээл, сурах бичиг, судалгаа шинжилгээний ажлуудыг олж унших нь хуучин цагийг бодвол хялбар болжээ. Та онлайн хэрэглэгч байхад эдгээрийг төвөггүй олж болно. Тэгээд ч Зохиогчийн эрхийн хуулийг хөндөх тухай асуудалгүй болж эхэлж байна. Учир нь “Нээлттэй боловсрол”-ын хүрээнд аливаа ном бүтээлүүд зохиогчийн эрхийн хуульд нийцсэн тийм нөхцөлөөр тавигдаж байгаа юм. Зохиогчийн эрхийн асуудал бол интернэт сүлжээ үүсэхээс өмнө бий болсон. Тэгэхээр интернэт сүлжээнд ном бүтээлийг зохиогчийн эрхтэйгээр хэрхэн байршуулах вэ, тухайн бүтээлийг ашиглах, эшлэх, эх сурвалжийг засварлах, нийтлэх явдалд ямар эрхзүйн шаардлага тавих вэ зэргийг шийдвэрлэдэг тохиромжтой хэлбэрийг оюуны бүтээлч хамтын тогтолцоо буюу СС (Creative Commons) зөвшөөрөл гэж үздэг.Дэлхий даяар оюуны бүтээлч хамтын тогтолцооны CC зөвшөөрлийг дэмжиж, хөгжүүлэн ажиллаж буй "Creative Commons" байгууллагын 100 гаруй салбар, 70 гаруй орон бий. 2002 оны 12 -р сард оюуны бүтээлч хамтын тогтолцооны (CC) эхний хувилбар олон нийтэд хүрсэн байдаг. Өдгөө түүнийг 50 гаруй улс тогтмол хэрэглэж байна. CC зөвшөөрлийг 2005 оноос шинжлэх ухааны салбарт ашиглах болсон бол 2007 оноос боловсролын салбарт ашиглаж эхэлсэн юм. CC лиценз 2003 онд 1 сая бүтээлд ашиглагдсан бол 2004 онд 4.7 сая, 2005 онд 20 сая, 2006 онд 50 сая, 2007 онд 90 сая, 2008 онд 130 сая, 2009 онд 350 сая, 2011 онд 400 сая, 2013 онд 480 сая болж, тогтмол нэмэгдсээр байна. Дэлгэрэнгүй |
Харилцах хаяг: |
|||
Утас: 329688 Имэйл: project@one.mn http://www.one.mn Twitter: ONEMongolia Google+: ONEMongolia Facebook: ONEMongolia |
НЭГ МОНГОЛ ТӨСӨЛ
|
No comments:
Post a Comment