Хайлт

Monday, October 20, 2014

Боловсролын Тойм мэдээ. 4

Хан Академи Монголд
ОЙ
Хан Академи Монголд
Хан Академийн хичээлүүд Монгол хэлнээ
KA

Хан Академийн онлайн видео хичээлийн сургалтын арга зүй, агуулга, суралцагчдад хүрч байгаа нь уламжлалт танхимын сургалтын арга зүйгээс шинэлэг, суралцагчдын судлагдахууныг бие дааж ойлгох, танхимаас олж авсан мэдлэгээ сэргээж баяжуулах, сургалтын нэмэлт хэрэглэгдэхүүнээр хэрэглэхэд үр дүнтэй байгаа нь  АНУ төдийгүй дэлхийн 24 улс ач холбогдлыг нь үнэлэн, эх хэл рүүгээ орчуулж байна.
Нээлттэй Мэдлэг Боловсролын Сангаас дэлхийн түвшний боловсролыг хүн бүрт үнэгүй түгээж буй Хан Академийн видео хичээлүүдээс эхний ээлжинд математик, түүх, биологийн хэсгийн видео хичээлүүдийг орчуулж эхлээд байна. Бид цаашид Хан Академийн видео хичээлүүдийг багц болгон та бүхэнд хүргэж байх болно.

Танхимын  уламжлалт аргаар багшаас олж авсан мэдлэгээ сэргээн баяжуулж, ойлгоогүй судлагдахуунаа онлайн видео хичээлүүдийн тусламжтайгаар давтан үзсэнээр сурагчдын хичээлийн хоцрогдол, мэдлэгийн хүрээ тэлж, бие даах чадвар сайжрах сайн талтай. 
Тухайн суралцагч видео хичээлийг үзэж судлан өөрийн мэдлэгээ баяжуулж чадсан эсэхээ үнэлэх үнэлгээний системтэй. Багш төдийгүй эцэг эхчүүд хүүхдийнхээ хичээлийн явцыг давхар хянаж аль хичээлийг сайн мэдэж байгаа эсхүл аль хичээлд нэмэлт сургалт шаардлагатайг мэдэх боломжтой юм.  Хан Академийн хичээлүүдийн үргэлжлэх хугацаа  3-15 минут бөгөөд математик, байгалийн ухаан, хими, биологи, эрүүл мэнд, мэдээллийн технологи, хүмүүнлэг, түүх,  SAT, GMAT шалгалтанд бэлтгэх зэрэг ерөнхий боловсролын сургалтын сэдвүүдийг хамруулсан 5000 орчим видео хичээлүүдтэй.

Хан Академийн үндэслэгч Салман Ханы НЭГ Дэлхийн Сургууль номын Сургахуйг Сурахуй бүлгийн хэсгээс...

"...Боловсролын талаарх мэргэжлийн онолчид олон жилийн өмнө суралцагчдын анхаарал төвлөрүүлэх хугацаа нь 10-18 минутаар хязгаарлагддаг гэдгийг тогтоожээ. Олонд алдартай “Сургах болон сурахуйн үндэсний хэлэлцүүлэг” сэтгүүлд Индиана Их сургуулийн хоёр профессор Жоан Миддендорф, Алан Калиш нар энгийн нэг хичээлийн үеэр оюутны анхаарал хэрхэн нэмэгдэж, буурдаг талаар гайхалтай нарийвчлан тайлбарласан өгүүллээ 1996 онд нийтлүүлсэн юм. Уг судалгаа нь коллежийн оюутнуудын анхаарал төвлөрсөн үед мөн мэдээж мессэж, твиттерийн үеэс өмнө хийгдсэнийг онцлох хэрэгтэй. Ер нь залуу хүний анхаарлаа төвлөрүүлэх хугацаа өдгөө илүү багассан тэгээд ч тэд сатаарах зүйл ихтэй болсон. Ямар ч гэсэн хичээлийн хугацааг минут бүрээр багасгах, оюутнууд 10-18 минут анхаарлаа хандуулах зүйлд шамдан орохын тулд 3-5 минут хэрэгтэй хэмээн профессорууд тогтоогоод байна. Дараа нь ямар ч сайн багш, сэтгэл татсан ямар ч сайхан сэдэв байгаад тэд өөр зүйлд л сатаарах болно.
Анхаарал эргэж ирэх боловч маш богино хугацааных байх бөгөөд стандарт хичээлийн төгсгөлийн гурав дөрвөн минутад бүр дорддог. Бүр эртний, 1985 оны судалгаанд оюутнууд баримтыг эргэн санахдаа хэр зэрэг болохыг 20 минутын илтгэлээр туршиж үзжээ. Оноог гаргахын тулд судлаачид илтгэлийг тав таван минутаар дөрвөн хэсэгт хуваасан аж. Та магадгүй илтгэлийн хамгийн сүүлийн хэсгийг, хамгийн сүүлд сонссон бүхнээ илүү сайн санана гэж бодох байх, гэтэл үнэндээ үр дүн тэс өөр гарчээ. Хичээлийн эхэнд сонссон бүхнээ оюутнууд хамаагүй сайн санаж байсан нь тогтоогджээ..."

Хүний тархи яг булчин шиг хэдий чинээ ажиллуулж завгүй байлгана,
төдий чинээ хөгждөг

KA_quot

# ТА БҮХНИЙГ СУРЧ ЧАДНА"


Судалгаагаар хүний тархи яг булчин шиг булчин шөрмөснөөс илүү уян хатан чанартай төдийгүй “дасгал хийж чийрэгжихийг” биенээсээ илүү хүсдэгийг тогтоожээ. Хэдий чинээ дасгал сургуулилт хийж ачааллах тусам төдий хэрээр хөгждөг байна. Тархины мэдрэлийн холбоосууд дасгал ажлыг алдаагүй зөв хийх тусам бус харин алдаа гаргаж учрыг нь олох гэж оролдох бүрт илүү сайн холбогддог аж. Иймээс бид тархиа хөгжүүлэхийн тулд мэдэхгүй чадахгүй зүйлээ сурч мэдэхээр хичээн оролцох хэрэгтэй.
Хүн бүр цэцэн мэргэн төрдөггүй, харин хүн өөрийгөө цэцэн мэргэн болгож хөгжүүлдэг. Алберт Эйнштэйн хүртэл бидний л адил цагаан толгой үзэж байсан. Гол нь бид цаг ямагт суралцаж тархиа хөгжүүлж байх хэрэгтэй. Хүн бүрийг өөрийн хүссэн зүйлээ сурч мэдлэгээ тэлэхэд тусалж амжилтаа ахиулах алхам бүрт дэмжих тулгуур нь Хан Академи болж чадна. #Та бүхнийг сурч чадна.


НЭГ Дэлхийн Сургууль ном
Монгол хэл дээр орчуулагдлаа

11

Нээлттэй Мэдлэг Боловсролын Сангаас Хан Академийг үүсгэн байгуулагч Салман Ханы боловсролын талаар өгүүлсэн "Нэг Дэлхийн Сургууль" номыг орчуулан гаргалаа. Энэхүү номонд Сал Хан анх удаа ирээдүйн боловсролын талаарх радикал үзэл бодлоо илэрхийлсэн төдийгүй өөрийн гайхалтай түүхийг өгүүлсэн юм.
Уг номын талаар Микрософт корпорацийн үүсгэн байгуулагч БИЛЛ ГЕЙТС "Бусад хүмүүсийн адил эдгээр гайхалтай хэрэгслийг хүүхдийнхээ хамт хэрэглэж байж л Салман Хан болон Хан Академийн талаар мэдэж авсан. Технологи хэрхэн боловсролын үндсээр нь өөрчлөн талаар Ханы үзэл санаа эрч хүчтэй тархаж байна. Технологи сургалт хоёрыг нэгэтгэх тал дээр тэр үнэхээр анхдагч нь. Энэ номоор дамжуулан шинийг нээн илрүүлэгч энэ шинэчлэгчийн талаар бүр олон хүн мэдэж авах болсонд би туйлын баяртай байна" хэмээжээ.


НЭГ Дэлхийн Сургууль номын “Хэрэгцээ хангахаа байсан загвар” хоёрдугаар бүлгийн "Тогтсон хэв загварт тавих асуулт" нэгдүгээр хэсгээс...

"...Ойлгомжгүй байдал, явцуу боловсрол хоёр нийлж дутагдалтай, дууриамал зүйлсийн үндсийг таригч болдог бөгөөд хуучирч тогтсон амьдралын хэв загвар түүнийг байнга нэмэгдүүлж байдаг.
Мэйри Астэлл


... Нэгэнт тогтсон амьдрах дадал, зуршлын ноёрхол хүн төрөлхтний хөгжил дэвшилд байнгын саад тотгор үзүүлж ирсэн байдаг.
Жон Стюарт Милл



Энгийн гэдэг бол дасаж дадсанаараа байхыг өгүүлнэ. Нэгэн хэвээр дадаж хэвшсэн хүний үйлдэл, тийн үүсч тогтсон байгууламжууд угаасаа л байж ирсэн, яах ч аргагүй бүр анхнаасаа нэг мөр шийдчихсэн мэт ойлгогдох нь хүмүүний салшгүй нэгэн мөн чанарыг илтгэж буй мэт. Хэдийгээр хий хоосон ч энэ мэдрэмж балар эртнээс хүний үйлдэл болон нэгэнт тогтсон системийг урт удаан хугацаанд тогтоон барьж, болж бүтэхгүй нь ил тодорхой болчихоод байлаа ч түүнийг амьдруулах гол сэжим нь болсоор иржээ. Бидний ихэнхийн туулж өнгөрүүлснээсээ мэдэж авснаар бол энэ яриангүй боловсролын системийн нөхцөл байдал мөн. Үүнийг анзаарахгүй өнгөрч болохгүй, чухал хүчин зүйлд тооцох учиртай.

Бидний соёлын бүрэн цогц байдалд хамаарах бас нэгэн хэлбэрээр агуулагдаж буй түүнгүйгээр хүмүүс хорвоо ертөнцийг төсөөлөхийн аргагүй бөгөөд тийнхүү төсөөлөхөөс ч тэдэнд аймаар санагдах ажээ.
Хэрэв бид харагдаж буй чин зорилгодоо хүрч боловсролын системийг утга учиртай өөрчлөхийг хүсвэл үнэхээр хичээллэх ба сурах хоёрыг өнөөгийн ертөнц хаа байгаа тэр газарт дөхүүлэн авчирч дөнгөвөл боловсролын өнөөг хүртэлхи тогтож хэвшсэн хөдлөшгүй нэг загвар үнэндээ зайлшгүй зүйл биш юм байна гэдгийг хамгийн эхэнд ойлгох болно. Энэ бол мэдээж хүний хөдөлмөр. Тодорхой арга замыг тэр бидэнд хөгжүүлж өгсөн ч бас бусад өөр арга замууд боломжтой байж. Өдгөө бид бүхэн нандигнан дээдлээд байгаа тогтолцооны хэсгүүд жишээ нь танхимын хичээлийн хугацаа эсвэл “бага” “ахлах” гэж хуваагаад байгаа сургуульд суралцах жилүүдийг анх сайн дураар, бүр санаанд оромгүй тохиолдлоор ч гаргаж байсан үзэгдлүүд ажээ. Одоогийн хуучинсаг хэмээн үзэгдэх болсон зүйлсийг тухайн үед харин эсрэгээр хэт туйлшрал явагдаж байна гэж үздэг байж... "

Хан Академийн хичээлийг
сургалтандаа нэвтрүүлсэн Марсинг бага сургууль

Өмнө сурч чадахгүй нь хэмээн шантарч сурах миний хийх зүйл биш юм байна гэж бодож байсан хүүхдүүд одоо өөрсдийн гэсэн сурах арга барилтай болж баяр хөөртэйгээр сурч байгааг харах үнэхээр сайхан байна. Тэдний байдал нүдэн дээр минь сайжирч байна

Марсинг бага сургуулийн математикийн багш Жон Баренберг

marsingБага ангийн матетатикийн хөтөлбөрийг ашиглаж байгаа АНУ-ын Марсинг бага сургууль

АНУ-ын Айдахо мужийн Марсинг бага сургууль Хан Академийн видео хичээлүүдийг сургалтандаа ашигладаг маш олон сургуулийн нэг. Тус муж боловсролын салбарт тэргүүлэх муж болох зорилт тавин ажиллаж Don't Fail Idaho хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд удаагүй байгаа аж. Марсинг бага сургуулийн сурагчид суралтын хөтөлбөртөө Хан Академийн математикийн хичээлүүдийг ашигладаг бөгөөд сурагч бүр өөрсдийн бүртгэлтэй болж тухайн хичээлд харгалзах видеонуудыг үзэж сорил бөглөдөг. Хэрэв сурагчид мэдэхгүй асуулт бодлого гарвал сорил бүрийн доор тайлбар хичээл нь бэлэн байдаг тул бага ангийн бяцхан хүүхдүүдэд хэрэглэхэд маш хялбар хэмээн тус сургуулийн бага ангийн багш Жон Баренберг ярьлаа. Багш хүүхдүүдийн хичээлийн явцыг хянаж зөвлөгөө, тайлбар өгч хэрэгтэй үед нь зааж өгдөг.
Марсинг бага сургууль сурагчдынхаа математикийн хичээлийг сайжруулахад Хан Академийн видеонуудыг ашиглаж байгаа нь хүүхэд багш аль алинд нь шинэ бөгөөд үр дүнтэй арга болжээ. Шинэ зүйлийг туршиж үзэх нь ямагт шинэ мэдлэг, мэдээлэл болж байдаг билээ.

Харилцах хаяг:
НЭЭЛТТЭЙ МЭДЛЭГ БОЛОВСРОЛЫН САН

No comments:

Post a Comment