Хайлт

Monday, December 22, 2014

Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй нээлттэй боловсролын арга хэлбэр, Хан Академийн дэлхийн түүхийн видео хичээлийн сургалт зохион байгууллаа



Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй
нээлттэй боловсролын арга хэлбэр, Хан Академийн дэлхийн түүхийн видео хичээлийн сургалт
 зохион байгууллаа.


Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй төслийн хүрээнд  Нээлттэй Мэдлэг Боловсролын Сангаас ерөнхий боловсролын сургуулийн сургагч багш нарт зориулж, " Нээлттэй боловсролын арга хэлбэр, Хан Академийн дэлхийн түүхийн видео хичээлүүдийг сургалтад ашиглах нь" сэдэвт сургалтыг 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зохион байгууллаа. Уг сургалтад ЕБС-иудын түүхийн багш, Нийслэлийн боловсролын газар, Боловсролын хүрээлэнгийн салбар хариуцсан мэргэжилтэнүүд, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын сургагч багш нараас бүрдсэн 40 орчим хүн оролцлоо. Сургалтад ирсэн багш нар монгол хэл дээр дэлхийн түүхийн цахим хичээлийг сурагч, бие даан суралцагсдад хэрхэн хүргэх, сургалтын хөтөлбөртэйгээ хэрхэн хослуулж ажиллан, сурагчдын бие даан суралцахад яаж уялдуулах талаар мэдлэгээ баяжуулж, нээлттэй боловсролын сэдвээр санал бодлоо хуваалцлаа.

Дэлхий даяар хамгийн өндөр хандалт, ашиглалттай, үнэ төлбөргүй, онлайн, нээлттэй сургалт болох  АНУ-ын Хан Академийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын математик, дэлхийн түүх, биологийн  хичээлүүдийг Боловсрол Шинжлэх Ухааны Яамнаас санхүүжүүлэн Нээлттэй Мэдлэг Боловсролын Сангийн баг, багш нарын баг бүрэлдэхүүнтэйгээр монгол хэлнээ орчуулан ажиллаж байна.  Энэ удаагийн сургалтаар нээлттэй боловсрол, Хан Академийн дэлхийн түүхийн видео хичээлийн тусламжтайгаар сурагцагсдыг танхимаас олж авсан мэдлэгээ хэрхэн сэргээн баяжуулж, сургалтын нэмэлт хэрэглэгдэхүүнээр хэрхэн ашиглах сэдвээр явагдаж багш нар санал бодолоо солилцлоо.



Сургалтыг БСШУЯны Cуурь, бүрэн дунд боловсролын хэлтсийн ахлах мэргэжилтэн  Р.Балжинням нээж  уг үйл ажиллагаа, санхүүжилт, дэмжлэгийн талаар танилцуулснаар сургалт эхэлж, төсөл дэхь багш нарын оролцооны талаар Нээлттэй Мэдлэг Боловсролын Сангийн гүйцэтгэх захирал Б.Бурмаа танилцуулав. Сургалтыг удирдан явуулсан Нээлттэй Мэдлэг Боловсроын Сангийн түүхийн багийн ахлагч, түүхийн багш Н.Нарантуяа багш нарын ажлыг хөнгөвчлөх, сурагчдын идэвхийг нэмэгдүүлэхэд видео хичээлүүдийг хэрхэн үр дүнтэйгээр хэрэглэж болох талаар ярьж сурагчдын дунд явуулсан судалгааны сонирхолтой үр дүнг танилцуулав. Судалгааны дүнгээс харахад сурагчдыг бие даан суралцах, өөрөө өөрийгөө хөгжүүлэх боломж, арга зүйгээр хангах шаардлага их байна. Сургалтад оролцсон арга зүйч багш нар “XXI зууны цаг үеийн шаардлагатай нийцсэн асуудлыг хөндсөн сайн сургалт боллоо” хэмээн дүгнэж  нээлттэй боловсролын талаар ярилцан бусадтайгаа санал бодлоо хуваалцлаа. Түүнчлэн багш нар видео хичээлүүдийг сургалтад хэрхэн ашиглаж болох, хэрхэн сайжруулах талаар өөрсдийн саналыг ч мөн хэлсэн байна. 


Сургалтад идэвхтэй оролцсон зарим багш нарт Салман Ханы нээлттэй боловсролын талаарх монгол хэл дээр орчуулагчдсан “НЭГ Дэлхийн сургууль” номыг бэлэглэлээ. 
Хан Академийг үүсгэн байгуулагч Салман Ханы нээлттэй боловсролын талаар өгүүлсэн уг номонд Сал Хан анх удаа ирээдүйн боловсролын талаарх радикал үзэл бодлоо илэрхийлсэн төдийгүй өөрийн гайхалтай түүхийг өгүүлсэн юм. Уг номын талаар Микрософт корпорацийн үүсгэн байгуулагч Билл Гэйтс "Бусад хүмүүсийн адил эдгээр гайхалтай хэрэгслийг хүүхдийнхээ хамт хэрэглэж байж л Салман Хан болон Хан Академийн талаар мэдэж авсан. Технологи хэрхэн боловсролын үндсээр нь өөрчлөн талаар Ханы үзэл санаа эрч хүчтэй тархаж байна. Технологи сургалт хоёрыг нэгэтгэх тал дээр тэр үнэхээр анхдагч нь. Энэ номоор дамжуулан шинийг нээн илрүүлэгч энэ шинэчлэгчийн талаар бүр олон хүн мэдэж авах болсонд би туйлын баяртай байна" хэмээжээ.

No comments:

Post a Comment