БСШУЯны дэмжлэгтэйгээр нээлттэй боловсролын арга хэлбэр Хан Академийн видео хичээлүүдийг сургалтад ашиглах, Гүүгэл боловсролын онлайн багцын хэрэглээг таниулах сургалт зохион байгууллаа.
Сургалтад Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам, Нээлттэй Мэдлэг Боловсролын
Сангийн төлөөлөл оролцож, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны Суурь, бүрэн дунд
боловсролын хэлтсийн ахлах мэргэжилтэн Р.Балжинням нээж, БСШУЯ-наас нээлттэй
боловсролыг дэлгэрүүлэх ажлын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд тэр
дундаа Нээлттэй Мэдлэг Боловсролын Сангийн хэрэгжүүлж буй ажлыг танилцуулснаар
эхэллээ. НМБСийн ХАийн дэлхийн түүхийн багийн ахлагч Н.Нарантуяа хос
хэлний сургалттай сургуулиудад ХАийн
нээлттэй видео хичээлүүдийг хэрхэн үр дүнтэйгээр хэрэглэж болох талаар
танилцуулсан сургалтаар үргэлжиллээ. Үүний дараа НМБСийн захирал Б.Бурмаа цахим орчин дахь оюуны өмч буюу Creative Commons лицензийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.
Сургалтын үеэр Гүүгэл боловсроын онлайн багцыг сургууль, багш нар, сурагчид сургалтандаа ашиглахын давуу талуудыг танилцуулсан байна. Гүүгэл боловсрлын багц нь их дээд, дунд сургуулиудад үнэ төлбөргүй олгодог онлайн сургалтын багцын цогц үйлчилгээ бөгөөд манай улсад НМБС хариуцан сургуулиудад олгодог юм.

No comments:
Post a Comment