Хайлт

Wednesday, October 8, 2014

Гүүгэл Боловсролын Онлайн багц шинэчлэгдэж АНГИТАЙ боллоо


Цахим анги ХЯЛБАР, ХУРДАН, НЭЭЛТТЭЙ

ЭНД дарж Гүүгэл Ангийн танилцуулга үзнэ үү.
ЭНД дарж Гүүгэл Ангийн танилцуулга үзнэ үү.

Гүүгэл Анги (Google Classroom) нь багш нарын ажлыг хөнгөвчлөх, даалгавар, бие даалтыг цаасаар авдаг явдлыг багасгах зорилгоор гаргасан Боловсролын онлайн багцын шинэ бүтээгдэхүүн юм. Гүүгэл Анги нь (Google Classroom) Гүүгэл Боловсролын Онлайн багцыг ашигладаг сургууль, багш, сурагч бүрт нээлттэй. 

Хэрхэн ашиглах вэ?


Сургуулийн админ Гүүгэл Ангиийг удирдлагын панелаас идэвхижүүлснээр багш, сурагчид ашиглах боломжтой болно.

Багш нар https://classroom.google.com/ хаягаар орж өөрийн ангийг үүсгэх ба анги тус бүрт харгалзах код автоматаар үүснэ. Багш нар сурагчдыг 2 аргаар ангидаа нэмнэ. Сурагчдын нэрсийг өөрийн бүртгэлээс шууд нэмж болох ба эсвэл ангийн код бүхий урилга илгээж болно.
Харин сурагчид багшийн илгээсэн урилгаар дамжин ангид орно. Мөн харгалзах ангийн кодыг оруулж Гүүгэл Ангид нэгдэж болно. Гүүгэлийн Боловсролын Онлайн багцын бусад бүтээгдэхүүний адил Гүүгэл Анги ҮНЭ ТӨЛБӨГҮЙ.
Гүүгэл Анги зөвхөн Chrome бус бусад бүх браузер дээр ажиллана. Та Chrome, Firefox®, Internet Explorer®, Safari® гэх мэт суурин компьютер, таблет, гар утсанд зориулсан браузеруудаас сонгон ашиглаарай.

Гүүгэл Анги (Google Classroom) ийг ашигласнаар...

Багш сурагчид ашиглахад энгийн хялбар. Гэрийн даалгавар, бие даалт матералуудыг цаасаар хураадаг уламжлалт байдлыг өөрчилж цахимаар авч дүгнэх нь цаг хэмнэхээс гадна багшийн ажлыг хөнгөвчилнө. Багш сурагчдын гэрийн даалгавар бусад материалуудыг ирсэн даруйд засч дүнэх боломжтой.
Сурагчид Гэрийн даалгаварын буланд байгаа бүх даалгаварыг жагсаалт хэлбэрээр харах боломжтой ба ангийн ажлын гарын авлага бусад судлах материалуудыг татан авч болно.  
Түүнчлэн Гүүгэл Анги багш нарт онлайн хурал хийх боломжийг олгодог бөгөөд багш сурагчид хурлын үеэр файл хуваалцах давуу талтай.
Гүүгэл Ангид үүсгэсэн ангиууд үүссэн дарааллаар харагдана. Харин багшийн нэрийг нэмж оруулах шаардлаггүй бөгөөд ангийн багшийн нэр сурагчдын хэсэгт автоматаар харагдана. Бүх материалууд Гүүгэл Драйвт хадгаладаж Classroom гэсэн нэртэй хавтас үүсдэг. Харин хавтаст байгаа материалыг уусгтах эсвэл өөрчилвөл Ангид байгаа мэдээлэл хамт өөрчлөгддөх болохыг анхаараарай.  















No comments:

Post a Comment