Хайлт
Wednesday, October 28, 2015
Tuesday, October 27, 2015
Нээлттэй Мэдлэг Боловсролын Сангийн хуулийн зөвлөх Л.Галбаатар “Кибер гэмт хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх нь” нэртэй ном гаргажээ
Нээлттэй Мэдлэг Боловсролын сангийн хуулийн зөвлөх Л.Галбаатар хоёр дахь номоо хэвлүүлээд байна. “Кибер гэмт хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх нь” нэртэй уг шинэ номын арын хавтаснаа зохиогчийг 2013-2014 онд “Мэдээллийн аюулгүй байдлын тухай” болон “Кибер аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн төсөл, 2014-2015 онд “Өгөгдөл хамгаалах тухай” хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт гишүүнээр ажилласан гэжээ.
Тэрбээр мэдээллийн аюулгүй байдал, цахим орчны эрх зүйн асуудлаар мэргэшсэн цөөн судлаач, хуульчийн нэг бөгөөд тус номоо эрүүгийн хэргийн шүүхийн шүүгч, прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчдын мэргэжлийн сургалтад зориулсан байна. Тус ном нь үндсэн 5 хэсэгтэй ба үзүүлэн, нэр томьёо болон “Кибер гэмт хэргийн тухай конвенц”-ийн монгол хэл дээрх орчуулгыг хавсаргаж “МУИС Пресс” хэвлэлийн газраар хэвлүүлжээ.
Мэдээллийн аюулгүй байдлын талаар санаа зовж, кибер гэмт хэргийн хохирогч болох эрсдлээс сэргийлэх хүсэлтэй хэн бүхэн энэ номоос цэгцтэй, шинэлэг мэдээлэл олж авах боломжтой. Дашрамд сонирхуулахад Монгол Улсын шүүхээр хоёр ч кибер гэмт хэргийг шийдвэрлэсэн байх бөгөөд шүүгчид кибер гэмт хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зүйлийн талаар мэдэх, суралцах сонирхлоо илэрхийлсэн тул Шүүхийн ерөнхий зөвлөлийн бэлтгэсэн шүүгчдэд зориулсан сургалтын төлөвлөгөөнд кибер гэмт хэргийн асуудлаарх хичээл багтжээ.
Tuesday, October 20, 2015
“Монгол хэлний толь бичиг зохиох аргазүй” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа
Нээлттэй Мэдлэг Боловсролын Сангаас санаачлан 2015
оны 10 дугаар сарын 15-нд МОНГОЛ ХЭЛНИЙ ТОЛЬ БИЧИГ ЗОХИОХ АРГАЗҮЙ сэдэвт
хэлэлцүүлгийг Олон Улсын Монгол Судлалын Холбоо, Хэл Зохиолын Хүрээлэн, МУИС,
МУБИС-ийн эрдэмтэн судлаачид, Чой.Лувсанжавын
нэрэмжит Хэл Иргэншлийн Дээд сургуулийн багш нарын төлөөлөл болон викитоль сонирхогч залуусыг оролцуулан
зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт:
1. Толь бичиг зохиох аргазүй, тользүйн аргачлал, стандарт
2. Олон хэлний толь, тользүйн олон улсын чиг хандлага
3. “Монгол хэлний викитоль” танилцуулга, аргачлал
сэдвээр монгол хэл бичиг судлаач, эрдэмтдийн саналыг авч, цаашид бүх нийтийн боловсролд зориулсан монгол хэлний викитолийг олон нийтийн оролцоотойгоор өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо.
1. Толь бичиг зохиох аргазүй, тользүйн аргачлал, стандарт
2. Олон хэлний толь, тользүйн олон улсын чиг хандлага
3. “Монгол хэлний викитоль” танилцуулга, аргачлал
сэдвээр монгол хэл бичиг судлаач, эрдэмтдийн саналыг авч, цаашид бүх нийтийн боловсролд зориулсан монгол хэлний викитолийг олон нийтийн оролцоотойгоор өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо.
Оролцогч талууд уг викитолийг олон улсад өргөнөөр ашиглагдаж буй онлайн толийн бүтэц, чиг хандлага, стандартад нийцүүлж, монгол хэлний онцлогт тохируулан хөгжүүлж буй нь олон нийтийн эх хэлний боловсролд чухал ач холбогдолтой ажил болсонд санал нэгдсэн.
"Монгол хэлний викитоль"-ийг хөгжүүлэх
буюу түүнд шинэ үг нэмэх, редакторлож сайжруулах ажил БҮХ ХҮНД НЭЭЛТТЭЙ.
Monday, October 19, 2015
ONE.MN ВЭБИЙН ПРОГРАММЧЛАЛЫГ НЭЭЛТТЭЙ /OPEN SOURCE/ БОЛГОЛОО
Нээлттэй Мэдлэг Боловсролын Сан, Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, Алкэмист Техноложис компанийн төлөөлөл нээлттэй эхийг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллах санамж бичигт
зурлаа.
Санамж бичгийн зорилго нь нээлттэй
боловсролын www.one.mn вэбийн программчлалыг нээлттэй
/Open source/ болгож, сургалтын орчин дахь нээлттэй боловсролын
технологийг боловсролын салбарынхан, олон нийтийн хүртээл болгосноор төрөөс баримталж
буй нээлтэй эхийн бодлогыг дэмжиж, боловсролын салбар дахь нээлттэй эхийн
технологийн тасралтгүй хөгжүүлэлтийг хангаж, “OPEN source” төслийг хэрэгжүүлэхэд чиглэнэ.
Багш
нар болон олон нийт 2015 оны 10 дугаар сарын 1-нээс эхлэн ONE.MN вэбийн программчлалын
нээлттэй эхийг онлайн курс, нээлттэй сургалтууд зохион байгуулах зорилгоор
Creative Commons буюу оюуны бүтээлч хамтын өмчийн нээлттэй лицензтэйгээр
үнэ төлбөргүйгээр ашиглаж эхэллээ. Github. дээр байрлуулсан нээлттэй
эх нь хөгжүүлэгчдийн оролцоотойгоор тасралтгүй хөгжих юм.
Friday, October 2, 2015
Subscribe to:
Posts (Atom)