Хайлт

Wednesday, April 23, 2014

Хан Академи

Хүний анхаарал төвлөрөх хамгийн дээд хугацаа хэдэн минут байдгийг та мэдэх үү? Эрдэмтэд маш олон туршилт хийсний дүнд хүний анхаарал дээд тал нь 15 минут л тогтвортой төвлөрч чаддагийг баталжээ. Сурагчид хичээлийнхээ зөвхөн эхний хэсгийг л сайн ойлгоод байдаг нь үүнтэй холбоотой ажээ.

Тиймээс “Хан Академи”-ийн үүсгэн байгуулагч Салман Хан ямар ч хичээлийг 15 минутад багтаан ойлгуулж болох хялбар аргыг олж түгээх санааг гаргасан байна. Мэдээж, 90 минутын хичээлийг 15-хан минутад багцлан ойлгуулна гэдэг бол амар ажил биш. Гэвч, энэ нь орчин үед хамгийн оновчтой арга болоод буй юм. “Хан Академи” энэ зарчимд үндэслэн хэдхэн минутад багтаан хамгийн цэгцтэй, зөв мэдээллийг өгч болох арга замыг нээн, цахим сайтдаа 4000 гаруй хичээл, 100000 гаруй дасгал ажлыг тавьжээ. Улмаар 24 орны хэл дээр үзэж болохоор хялбарчилсан тул нээлттэй боловсролыг эрэлхийлж буй хэн бүхний амин хэрэгцээ болж чадсан байна. Сүүлийн үеийн шинэчлэгдсэн судалгаагаар жилд 10 сая хүн тус сайтын хичээлүүдийг байнга үздэг, сард таван сая хүн 25 сая хичээл судалж байна гэсэн дүн гарчээ. Энэхүү цахим хичээлийг манай улс ч өөрийн орны хэл рүү орчуулах ажлыг хэдийнээ эхлүүлээд байгаа билээ. Дэлгэрэнгүй

No comments:

Post a Comment