НЭГ Дэлхийн Сургууль ном
Монгол хэл дээр орчуулагдлаа.
Монгол хэл дээр орчуулагдлаа.
Нээлттэй Мэдлэг Боловсролын Сангаас Хан Академийг үүсгэн байгуулагч Салман Ханы боловсролын талаар өгүүлсэн "Нэг Дэлхийн Сургууль" номыг орчуулан гаргалаа. Энэхүү номонд Сал Хан анх удаа ирээдүйн боловсролын талаарх радикал үзэл бодлоо илэрхийлсэн төдийгүй өөрийн гайхалтай түүхийг өгүүлсэн юм.
Уг номын талаар Микрософт корпорацийн үүсгэн байгуулагч БИЛЛ ГЕЙТС "Бусад хүмүүсийн адил эдгээр гайхалтай хэрэгслийг хүүхдийнхээ хамт хэрэглэж байж л Салман Хан болон Хан Академийн талаар мэдэж авсан. Технологи хэрхэн боловсролын үндсээр нь өөрчлөн талаар Ханы үзэл санаа эрч хүчтэй тархаж байна. Технологи сургалт хоёрыг нэгэтгэх тал дээр тэр үнэхээр анхдагч нь. Энэ номоор дамжуулан шинийг нээн илрүүлэгч энэ шинэчлэгчийн талаар бүр олон хүн мэдэж авах болсонд би туйлын баяртай байна"хэмээжээ.

НЭГ Дэлхийн Сургууль номын “Хэрэгцээ хангахаа байсан загвар” хоёрдугаар бүлгийн "Тогтсон хэв загварт тавих асуулт" нэгдүгээр хэсгээс...
"...Ойлгомжгүй байдал, явцуу боловсрол хоёр нийлж дутагдалтай, дууриамал зүйлсийн үндсийг таригч болдог бөгөөд хуучирч тогтсон амьдралын хэв загвар түүнийг байнга нэмэгдүүлж байдаг.
Мэйри Астэлл
... Нэгэнт тогтсон амьдрах дадал, зуршлын ноёрхол хүн төрөлхтний хөгжил дэвшилд байнгын саад тотгор үзүүлж ирсэн байдаг.
Жон Стюарт Милл
Энгийн гэдэг бол дасаж дадсанаараа байхыг өгүүлнэ. Нэгэн хэвээр дадаж хэвшсэн хүний үйлдэл, тийн үүсч тогтсон байгууламжууд угаасаа л байж ирсэн, яах ч аргагүй бүр анхнаасаа нэг мөр шийдчихсэн мэт ойлгогдох нь хүмүүний салшгүй нэгэн мөн чанарыг илтгэж буй мэт. Хэдийгээр хий хоосон ч энэ мэдрэмж балар эртнээс хүний үйлдэл болон нэгэнт тогтсон системийг урт удаан хугацаанд тогтоон барьж, болж бүтэхгүй нь ил тодорхой болчихоод байлаа ч түүнийг амьдруулах гол сэжим нь болсоор иржээ. Бидний ихэнхийн туулж өнгөрүүлснээсээ мэдэж авснаар бол энэ яриангүй боловсролын системийн нөхцөл байдал мөн. Үүнийг анзаарахгүй өнгөрч болохгүй, чухал хүчин зүйлд тооцох учиртай.
Бидний соёлын бүрэн цогц байдалд хамаарах бас нэгэн хэлбэрээр агуулагдаж буй түүнгүйгээр хүмүүс хорвоо ертөнцийг төсөөлөхийн аргагүй бөгөөд тийнхүү төсөөлөхөөс ч тэдэнд аймаар санагдах ажээ.
Хэрэв бид харагдаж буй чин зорилгодоо хүрч боловсролын системийг утга учиртай өөрчлөхийг хүсвэл үнэхээр хичээллэх ба сурах хоёрыг өнөөгийн ертөнц хаа байгаа тэр газарт дөхүүлэн авчирч дөнгөвөл боловсролын өнөөг хүртэлхи тогтож хэвшсэн хөдлөшгүй нэг загвар үнэндээ зайлшгүй зүйл биш юм байна гэдгийг хамгийн эхэнд ойлгох болно. Энэ бол мэдээж хүний хөдөлмөр. Тодорхой арга замыг тэр бидэнд хөгжүүлж өгсөн ч бас бусад өөр арга замууд боломжтой байж. Өдгөө бид бүхэн нандигнан дээдлээд байгаа тогтолцооны хэсгүүд жишээ нь танхимын хичээлийн хугацаа эсвэл “бага” “ахлах” гэж хуваагаад байгаа сургуульд суралцах жилүүдийг анх сайн дураар, бүр санаанд оромгүй тохиолдлоор ч гаргаж байсан үзэгдлүүд ажээ. Одоогийн хуучинсаг хэмээн үзэгдэх болсон зүйлсийг тухайн үед харин эсрэгээр хэт туйлшрал явагдаж байна гэж үздэг байж... "

No comments:
Post a Comment